Коронавирусийн халдвараас сэргийлэхэд зориулж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Улсын онцгой комисст 288 сая төгрөгийн хандив өргөсөн бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчид 50 орчим сая төгрөгийг аймгийн онцгой комисст хандивлалаа.
Одоогийн байдлаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Онцгой комисст байгууллага, ААН, иргэдээс 172 сая төгрөг болон амны хаалт, дархлаажуулалт дэмжих бэлдмэл, гар ариутгагч, хамгаалалтын ажлын хувцас, зайнаас халуун хэмжигч зэрэг 8800 гаруй эд зүйлс төвлөрөөд байгаа юм.
Иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хандивын зүйлсийг аймгийн Онцгой байдлын газарт хадгалагдаж байгаа юм.
Эх сурвалж: http://www.erdenetinfo.mn/