Т.САЙХАН

Коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй харьцсан 126 иргэдээс авсан шинжилгээний хариу сөрөг гарсан билээ.   Тэгвэл өнөөдөр /03.13/ Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдсан Англи Улсын иргэнээс авсан сорьцыг өчигдөр 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч лабораторид шилжүүлээд байсан. Тэгвэл хариу нь сөрөг гарчээ. Английн иргэний биеийн байдал одоогоор хэвийн бөгөөд, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдэгдээд байгаа юм.

 Эх сурвалж:www.polit.mn