Ч.ЗОТОЛ

Төв аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид хүрэн баавгай агнасан бүлэг этгээдийг илрүүлсэн байна. Тодруулбал, Төв  аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант  багийн нутаг дэвсгэр Захарын даваа хэмээх  газарт иргэн А, З, Т, нар нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн долдугаар зүйлд заасан  нэн ховор амьтны жагсаалтад орсон  хүрэн баавгай агнаж,  сарвууг/тавхай /-г нь худалдан борлуулахаар бэлтгэж байсныг илрүүлжээ. Тэд  гурван баавгай агнаж, 12 ширхэг сарвууг хадгалж байжээ.   Уг хэрэг нэгдүгээр сарын сүүлээр гарсан бөгөөд  мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: www.polit.mn