Б.ОЮУНЗУЛ
“Зууны нэг өдөр” буландаа бид энэ өдөр дэлхий дахинд болж байсан онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. Энэ олон үйл явдал болсон ч тэр дундаа зэсэгт хүчний салбарт томоохон өөрчлөлтүүд гарч, Ирланд, Ирак зэрэг улс оронд зэвсэгт тулаан гарч байжээ.
Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд хар арьст тоглогч талбайд гарч иржээ
1550 онд одоогийн Чилийн нутагт дэвсгэрт Испанийн 700 гаруй цэрэг Педро де Валдивиагийн удирдлага дор Мапуче омгийн 60 мянган цэрэгтэй цуст тулаанаа эхлүүлж байжээ. Мөн 1689 онд Ирландад дайн дэгдэж байв. 1811 онд Францын маршал Мишель Ней Англи-Португалийн цэргийн хүчийг Рединагын тулаанд буулган авчээ. 1864 онд Америкийн иргэний дайн: Улаан голын ойролцоо АНУ-ын тэнгисийн цэрэг 13 хуягт онгоц, долоон буутай завиар хүчээ зузаатгажээ. Харин 1881 онд дэлхийн спортын түүхэнд нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд анх удаа хар арьст тоглогч талбайд гарч иржээ. Шотландын шигшээ багийн Эндрью Уатсон анхны тоглолтод оролцсон байна. 1885 онд Францын цэргийн хүч Вьетнамын Баг Нинь хотыг эзлэн авчээ. 1894 оны энэ өдөр мөн дэлхийн хэдэн сая хүнийг “дурлуулж” чадсан амтат кола ундааг “Кока-Кола” компани анх удаа шилэн лонхонд савлан худалдаалж эхэлсэн байна. 1912 онд АНУ-д Охидын скаут байгуулагдсан байна. 1918 онд одоогийн ОХУ Хаант Оросын нийслэлээр 215 жил оршин тогтносон Санкт Петербург хотын нийслэл хотын статусыг буулгаж, Москваг нийслэл хотоороо дахин нэрлэжээ.
Америкийн иргэний дайнд 620 мянган цэрэг амиа алджээ
Америкийн иргэний дайн (1861–1865) буюу Муж улсуудын хоорондох дайн иргэний дайн гарсан юм. Өмнөдийн боолчлолыг устгаагүй 11 муж улс АНУ-аас салан тусгаарлаж Америкийн холбооны улс байгуулснаа зарласан. Тэд Жефферсон Дэвисээр удирдуулан АНУ-ын холбооны Засгийн газрын эсрэг (“Нэгдсэн Улс”) тулалдсан бөгөөд холбооны засгийн газрыг бүх чөлөөт муж улсууд болон хилийн боолчлол бүхий таван муж улс дэмжиж байв.
1860 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Абрахам Линколноор удирдуулсан Бүгд Найрамдах Нам боолчлолыг одоо байгаа муж улсуудаас цааш дэлгэрүүлэхийн эсрэг сонгуулийн кампанит ажлаа өрнүүлсэн. Энэ сонгуульд Бүгд Найрамдах Нам ялсны дараа Линколныг 1861 оны 3 дугаар сарын 4-нд албаа хүлээж авахаас өмнө Өмнөдийн 7 муж улс Нэгдсэн улсаас салснаа тунхаглажээ. Засгийн эрхээ өгч, авалцаж байгаа талууд хоёулаа энэхүү салан тусгаарлалтыг Нэгдсэн Улсын эсрэг боссон хэрэг гэж үзжээ. Америкийн иргэний дайн АНУ-ын түүхэн дэх хамгийн их цус урсгасан дайн болсон бөгөөд нийт 620,000 цэрэг амиа алдаж, тодорхойгүй тооны энгийн иргэд алагдсан юм. Дайны үр дүнд АНУ-д боолчлолыг устгаж, Нэгдсэн Улсыг сэргээн байгуулж, холбооны засгийн газрын үүргийг бэхжүүлсэн. Америкийн иргэний дайны нийгэм, улс төр, эдийн засаг, арьс өнгөний асуудал АНУ-ын сэргээн босголтын үеийг хэлбэржүүлсэн бөгөөд XXI зуунд ч нөлөөллөө үзүүлсээр байна.
Эх сурвалж: www.polit.mn