Т.САЙХАН

ДЭМБ-аас коронавирусын халдварын пандемик буюу цар тахал гэдгийг зарлалаа.

Pandemic буюу цар тахал нь грек хэлний pan-all-бүх, demos-people-хүн гэсэн үгсийн нийлбэр бөгөөд тив, улс дамнасан өргөн хэмжээний нутаг дэвсгэрийг хамрах халдварт өвчнийг ерөнхийд нь нэрлэх олон улсын нэршил юм байна. Маш өргөн хүрээний, ихэвчлэн үхлийн аюултай, тархалт хурдантай өвчнүүд байна. Салхин цэцэг, сүрьеэ зэрэг тахлын голомтот өвчин хэдэн арваар тоологдоно. Хамгийн сүүлд гэхэд 2009 онд H1N1 хүрээний томуугийн халдвар болох гахайн ханиад дэгдэж дэлхийн хүн амын 21 хувийг халдварлуулжээ. 150-750 мянган хүн нас барсан тоон баримт бий бөгөөд испани ханиадны нэгэн адил уушги үрэвслүүлдэг аж. Үүнийг мөн цар тахал хэмээн арга хэмжээнүүд авч байсан билээ.

Ийнхүү өнгөрсөн оны сүүлчээр Хятадын Хубэй мужид гарсан коронавирусын халдварыг ДЭМБ-аас пандемик хэмээн бүртгэлээ.

Эх сурвалж:www.polit.mn