С.САРУУЛ

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг хүлээн авч хэлэлцлээ.

Улмаар прокурор, яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Г.Доржзодовт “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” Ц.Сандуй, А.Ганбаатар нартай уулзахыг хориглох“ таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ гэж Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.

Нийслэлийн прокурорын газраас Г.Доржзодовыг сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татжээ. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 82*1 дугаар зүйл (Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах)-ийн 821-1 дэх хэсэг (82*1.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.)-т зааснаар 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn