Т.САЙХАН

Улаанбаатар руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 3-ныг хүртэл хориглосон билээ.  Тэгвэл дөнгөж сая Улсын онцгой комисс хуралдаж, хоригийн хугацааг хэвээр үлдээсэн байна. Улмаар хоёр цагаар наашлуулж, гуравдугаар сарын 3-ны өглөөний 06:00 цагаас эхлэн хөдөлгөөнийг нээхээр болжээ.  Энэ талаар Засгийн газрын ХМОНХ-ийн дарга Ц.Ганзоригоос тодруулахад “Орох гарах урсгалыг нээсэн ч үзлэг, хяналтыг улам чангаруулах арга хэмжээг авч ажиллана”  гэлээ.  Мөн өчигдрийн хуралдаанаар нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний экспортыг энэ сарын 15-наас өмнө  нээхээр ярилцжээ.  Харин Эрхүү, Улаан-Үдийн чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-нийг хүртэл цуцлах шийдвэр гаргаад байна.

 Эх сурвалж:www.polit.mn