Т.САЙХАН

Засгийн газраас 590 гаруй гаруй цэргийн албан хаагчийн орон сууцны асуудлыг шийдэж байгаа юм байна.  Тодруулбал, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд буй 590 гаруй орон сууцыг цэргийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр хувьчилахаар болжээ.  Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд, 20 хувь нь албан тушаалын орон сууцанд, дөрвөн хувь нь албаны гэрт, 39 хувь нь хувийн хашаанд, 10 хувь нь айлын байр, хашаанд амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ.

Хувьчлахаар болсон байруудын жагсаалтыг Батлан хамгаалахын сайд  Н.Энхболд Засгийн газарт танилцууллаа.

Эх сурвалж:www.polit.mn