Т.САЙХАН

Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс /02.06/ гуравдугаар сарын 2-ныг хүртэл зөвхөн Буянт-Ухаа, Замын-Үүд боомтоор Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлэхээр болжээ. Замын-Үүд-Эрээн чиглэлд ачаа тээврийн галт тэрэг хуваарийн дагуу зорчих бөгөөд зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдэд хорио цээр мөн хамаарахгүй юм байна.Түүнчлэн БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс  гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглосон.

Мөн хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихыг хориглоод байгаа. Гэхдээ ажлын зайлшгүй шаардлагаар явах бол Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлийг үндэслэн хилээр гаргах юм.

Харин БНХАУ-аас ирэх, мөн тус улсаар дамжин ирж байгаа Монгол Улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 6-ныг хүртэл бүх боомтоор нэврүүлсэн бөгөөд энэ хугацаанд 6000 гаруй иргэн эх орондоо ирснийг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлээд байгаа.

Эх сурвалж:www.polit.mn