С.САРУУЛ

Гандантэгчилэн хийдийн урд гурван давхар хаус, таван ханатай хоёр гэр шатсаныг Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид унтраажээ. Дуудлага өчигдөр /2020.02.05/ 21:56 цагт ирсэн байна.  Дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, галыг бүрэн унтраажээ.  Иргэн Г-ын 14х30 метрийн хэмжээтэй гурван давхар байшингийн дээврийн хэсэг, таван ханатай хоёр  гэр шатсан байна.

Эх сурвалж:www.polit.mn