Монгол улсад ХХ-р зууны шинэ үеийн сэхээтнийг бэлтгэх гараа нь багшлах боловсон хүчин бэлтгэх зорилгоор 1922 онд багш бэлтгэх түр курсыг 2 багш 15 сурагчидтайгаар нээн хичээллүүлсэн явдал юм.

Саяхан Монгол улсад багшлах боловсон хүчин бэлтгэж эхэлсэн болон бадрангуй алдарт багшийн сургуулийн 90 жилийн түүхт ойг өргөн тэмдэглэж өнгөрүүллээ.

Монгол улсын бага боловсролын эрдэм шинжилгээ, судалгаа, арга зүйн бодлого чиглэлийг тодорхойлох төв болж хөгжсөн багшийн сургуулийн 90 жилийн ойн баярын хурал боллоо.

Хуралд тус сургуулийн захирал, доктор Д.Энхцэцэг илтгэл тавьлаа.

Тэрээр 1922 оны 2-р сард нийслэл хүрээнд багш бэлтгэх 2 жилийн сургууль нээж, О.Жамъян, Ж.Цэвээн, Б.Эрдэнэбатхаан, С.Шагж нарын тэр үедээ эрдэм боловсролтой хүмүүс удирдаж байсан түүхтэй.

1930-1941 онд 26 үсэгтэй латин бичиг үсэг зааж байснаа 1941 оны 3-р сарын 25-нд латин үсэг заахыг зогсоож, төрийн бичгийг 35 үсэгтэй кирилл шинэ үсгээр хөтлөх шийдвэр гарсан байна.

Мөн онд Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо байгуулагдсан Монгол-Рабфакыг тусгай дунд сургуулийн мэргэжшггэн багш, сургалтын тоног төхөөрөмж, номын санийн хамт багш нарыг бэлтгэх сургуульд нэгтгэжээ. 1939-1941 онд дээд сургуулийн бэлтгэл анги нээж хичээллүүлж байсан нь 1942 онд байгуулагдсан Монгол улсын их сургуулийн үндэс болжээ. 1938-1951 онд дээд сургуулийн бэлтгэл ангиар Монгол бичиг, түүх, математик, физик, биологи, газар зүйн мэргэжлээр олон багш бэлтгэж, тэр үеийн хэрэгцээ шаардлагыг биелүүлж улмаар 1951 онд Улсын багшийн институт байгуулах бэлтгэлийш хангасан байна.

Багшийн сургуулиар бэлтгэх боловсон хүчний мэргэжлийн төрөл нэмэгдэж, 1965- 1983 онд соёл гэгээрлийн ажилтны, 1970-1983 онд номын сангийн ажилтны, 1950-1962 онд цэцэрлэгийн багшийн, 1956-1962 онд пионерийн удирдагчийн анги нээн ажиллуулж нийт 55,000 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн байна. Багшийн сургуулийг төгсөгчдөөс Монгол улсын хөдөлмөрийн баатар 10, ардын багш 6, ардын цолтон 8, төрийн шагналтан 20, гавъяат багш 118, генерал 11, урлаг спортын гавъяат цолтон 35, урлаг соёлын болон буёад салбарын гавъяат 40, шинжлэх ухааны доктор 17, дэд профессор 76, зохиолч 51 төрсөнөөс акидемикч Б.Лхамсүрэн, Б.Гунгаадаш, П.Хорлоо, хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, эрдэмтэн зохиолч Л.Түдэв, ардын зураач Д.Чойдог, хөдөлмөрийн баатар, багш Д.Дагва, Б.Базар, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, урлагын гавъяат зүтгэлтэн

Б.Жигжид, төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч М.Жанцанноров, хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх нарын олон алдартнууд төрөн гарсаныг бахархан тэмдэглэлээ. Баярын хурлын үеэр Н.Жанцанноров, Х.Баянмөнх нар дурсамжаа ярьж, ОХУ, БНХАУ, АНУ-ын төлөөлөгчдийн тэргүүн нар баяр хүргэж үг хэлэн, бэлэг дурсгалын зүйл гардуулав. Мөн энэ үеэр шагналын хур бууж, БШУЯ-ны шагнал шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр Д.Цэдэн-Иш, Ч.Цэдэнбал, А.Оюунтунгалаг, боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр Д.Одгэрэл, Ү.Байгаль нарын 8 багш, мөн яамны жуухаар Ө.Болорцэцэг, Г.Бямбатогтох нарын 5 багш, нийслэлийн боловсролын газрын шагналаар Д.Хүү, Б.Оюунцэцэг нарын 6 багш, Монголын эмэгтэйчүүдийн холбооны шагналаар С.Маам, Г.Нэргүй нарын 5 багш, МЗХ-ны шагнал залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, хөдөлмөрийн алдар медалиар Б.Төмөртогоо, Д.Ганболд нарын 5 багш, Монгол улсын багшийн их сургуулийн шагналаар С.Норов, Д.Батсүх нарын 6 багш, багшийн сургуулийн хүндэт өргөмжлөлөөр Ч.Цэдэнбал, Ч.Дугуйцагаан, Д.Энхээ, өргөмжлөлөөр Г.Бямбацэрэн, Т.Эхнтуяа нарын 14 багш, боловсролын ахмад ажилтны шагнал алтан өлзий одонгоор Д.Энхцэцэг, боловсролын шилдэг удирдах ажилтан хүндэт тэмдгээр Р.Магсар, бусад шагналаар 6 багш болон урлан бүтээх төв, боловсролын академи, багшийн сургуулийн шагналуудаар 20 багш, сурган хүмүүжүүлэгчид, ажилтан ажилчид шагнагдлаа.

Харин сургууль маань ямар одонгоор шагнагдах бол, хичнээн багш Монгол улсын гавъяат багш, соёлын гавъяат зүтгэлтэн болон одон медалиар шагнагдах бол гэсэн хүлээлт талаар өнгөрөв бололтой. Өөрөөр хэлбэл нэг ч төрийн шагнал олгогдсонгүй.

Ардын жүжигчин Зангад, Долгор, Монгол улсын гавъяат жүжигчин Эрдэнэбат, Болормаа, Ширмэнтуяа нарын оролцсон тус сургуулийн багш сурагчдын багш бэлтгэсэн хүндэтгэлийн концерт тоглож, бүтээлийн үзэсгэлэн гаргаж, мэндчилгээ, бэлэг дурсгалын зүйлс гаргуулах, хандив өргөх үйл ажиллагаа хоёр өдөр үргэлжиллээ.

Ахмад багш Д.Мижиддорж