Т.САЙХАН

Тагнуулын ерөнхий газрын тусгай ажилтнууд өнгөрсөн шөнө /01.23/ ОХУ-ын иргэнийг их хэмжээний мөнгөтэй явж байхад нь зохион байгуулалттайгаар дээрэмдсэн гэх мэдээлэл цацагдаж байна.  Уг мэдээлэлд,  хэргийг шалгахад гаднын иргэнийг дээрэмдсэн этгээдүүд нь Тагнуулын ерөнхий газрын тусгай хэлтсийнхэн байсан гэх мэдээлэл ирлээ. Тэд дээрэм хийх үедээ ажлынхаа хувцастай байсан гэнэ. Мөн дээрэм хийх үедээ байлдааны галт зэвсэг ашигласан болох нь тогтоогдсон” гэжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас хэд хоногийн өмнө тодорхой ажиллагаа явуулж гэмт этгээдүүдийг баривчилсан” гэсэн мэдээллийг өгч байна.  Хэргийг одоо Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж буй юм байна.

Эх сурвалж:www.polit.mn