С.САРУУЛ
Төв аймаг дахь цагдаагийн газар олон тооны адуу хулгайлж зарсан “А”, “С” нарын 14 холбогдогчтой бүлэг этгээдийг илрүүлжээ. Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “партизан”, Хан-Уул дүүргийн “Чингэсийн хүрээ”, “Жаргалантын ам” гэх газруудаас хоёр сарын хугацаанд 10 удаагийн үйлдлээр 112 тооны адууг бэлчээрээс нь тууж хулгайлгайлсан байна. Тэд адууг хот руу авчирч нядалж зарж борлуулдаг байсан гэнэ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд өмнө нь мал хулгайлах гэмт хэргээр ял шийтгүүлж байсан бөгөөд 112 тооны адууг хулгайлж бусдад 650 сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Эх сурвалж: www.zms.mn