Монголчуудын нийтлэг эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Үндсэн хуультай холбоотой өргөн сэдвээр TV-9 телевиз шууд нэвтрүүлэг зохион явуулдаг. “Тэтгэврийн зээлийг тэглэх нь зөв үү, тэгш шударга зрчим алдагдаж байна уу” сэдэвт ээлжит хэлэлцүүлэгт Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор О.Лхагварэнцэн, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, эдийн засагч, доктор Д.Дуламсүрэн, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга, хуульч Э.Эрдэнэжамъян нар оролцлоо. Дэлгэрэнгүйг POLIT.MN цахим хуудаснаас уншина уу.
О.Лхагварэнцэн: Тэтгэврийн урьдчилгааг хүүгүй олгох боломжтой

-Өр тэглэх нь зүйтэй. Гэхдээ тухайн улс оронд улс төр, эдийн засгийн үйл ажиллаага ноёрхож буй үед бол буруу үйл ажиллагаа.
-Тухайн улсад эдийн засаг, улс төрийн бодлого, тэр дотроо санхүү банкны үйл ажиллагаа явагдаж буй бол зээлийг тэглэх нь зөв.
-Салхитын мөнгөний ордын тухайд зээл тэглэхэд ашиглах эх үүсвэр байж болно. гэхдээ үйл явц зөв явагдах ёстой.
-Хуулин дагуу бонд гаргаж, арилжаад явахад болохгүй юм үгүй. Харин 3-4 жилийн өмнөх шиг 1072 хувьцаатай адил арилжааны банкаар дамжуулж хийвэл буруу.
-Байгалийн баялгийн хуваарилалт жигд явах ёстой. Ямар механизмаар явуулахаа бодох ёстой.
-Зээл тэглэх гэж үг, ийм томъёолол байдаггүй.
Ц.Сүхбаатар:Өр биш зээл гэдгийг ойлгоосой

-Ахмадын зээлийг тэглэх асуудлыг бид буруутгахгүй. Ер нь бол бид тэтгэврийн зээлийн хүүг буруулах, тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг тавьж ирсэн.
-Урьдчилгаа тэтгэвэр олгочихоод түүнд нь хүү ногдуулж байсан нь банкны мөнгө хүүлэлт байсан. Үүнийгээ зээл тэглэлтээр барагдуулах бололтой.
-Эх үүсвэрийг яаж гаргах нь ахмадын байгууллагад сонин биш.
-Байгалийн баялгаас тэгш хүртээх зарчимд ахмадын зээлийн асуудлыг шийдэх нь зөв.
-Зээлснийг нь өршөөгөөд, зээл авалгүй амьдралаа өлөн зэлмүүн залгуулж байсныг үлдээж болохгүй.
-Тэтгэврийн зөрүүг олон жил ярилаа, үүнийг шийдээсэй.
-Тэтгэврийн зөрүүг арилгах асуудлын цаана 600 гаруй тэрбум төгрөгийн асуудал бий.
Д.Дуламсүрэн:Ахмадуудыг ялгаварлаж байна

-Төрийн удирдлагад байгаа хүмүүс, Ерөнхийлөгч маань Монголд мөнгө хүүлэлтийн систем олон жил ноёрхсныг хүлээн зөвшөөрсөн нь давуу тал юм.
-Ахмад настны тэтгэврийг тэглэх нь цэвэр нийгмийн халамжийн асуудал. Үүнийг шийдэхэд макро эдийн засаг талаас шууд нөлөөлөл бага.
-Зээл тэглэхэд савалгаа үүснэ. Тэгэхдээ ам.долларын ханш арай ч 3000 төгрөгт хүрэхгүй.
-Капитал банкны 240 тэрбум төгрөгийг бүх хүн хэлж байгаа. Хөгжлийн банкны 1.2 их наяд төгрөг алга болсон. Эдгээрийг оруулж ирж өр дарах хэрэгтэй.
-Монгол Улс бонд гаргаж, өр тавьж зээл тэглэх санхүүжилтийг босгох гэнэ. Үүнийг бодолцох ёстой.
-Зээл тэглэнэ гэж татвар төлөгчдөд ачаа үрүүлж болохгүй.
-Манай улс өнөөдөр 29.6 тэрбум ам.долларын гадаад өртэй. Үүн дээр дахиад өр тавих гэж байна. Энэ талаараа яагаад ярихгүй байна вэ.
-Монгол Улс Цагаан сарын өмнө тэтгэвэр авагчдынхаа 60 хувийг баярлуулж, 40 хувийг нь гомдоох гэж байна.
Б.Тулга: Банкны мөнгө хүүлэлтэд 1.3 хүн өртсөн

-Тэтгэврийн зээл гэж яриад байгаа. Энэ хэн нэгнээс мөнгийг нь авч буй асуудал биш. Урьдчилж авсан тэтгэвэрт нь хүү ногдуулсан буруу бодлого.
-Тэтгэврийн зээл нь 11-15 хувийн хүүтэй банкны үйлчилгээ нэрээр Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд мөрдөгдөөд явж байгаа. Энэ мөнгө хүүлэлтэд Монголын насанд хүрсэн 1.3 сая иргэн өртсөн.
-Банкны мөнгө хүүлэлтэд хамгийн их өртсөн нь тэтгэврээс өөр орлогогүй ахмадууд юм.
-Тэтгэврийн зээлээс гадна байрны зээл, цалингийн, малчдын гээд маш олон зээлийг ярьж болно.
- Өнөөдөр банкуудын тэтгэвэр олгож буй зарчмыг харахад тэтгэврийн зээлийг жилийн 15 хувийн хүүгээр бодоод, НДС-аас авах мөнгийг нь 12-оор үржүүлж, 1-3 жилээр өгдөг нь мөнгө хүүлэлт болж байгаа юм.
-Мөнгө хүүлэлтийн ийм системийг зөвшөөрөөд байлгаж байна гэдэг нь Монголын төр ард иргэдээ өрийн дарамтанд оруулсан хэлбэр. Үүнийг цогцоор нь өөрчлөх ёстой. Түүнээс ганц тэтгэврийн асуудлыг сугалж авч шийдэх нь өрөөсгөл, эргээд ажил эрхэлж буй хүмүүст дарамт болно.
Э.Эрдэнэжамъян: МАН тооцоо, судалгаагүй мэдэгдэл хийлээ

-Түүх яривал 2011 онд МАХН өр чөлөөлөх хөдөлгөөнийг эхлүүлсэн. Сонгууль болгоноор ард түмнээ өргүй болгох хөтөлбөрийг танилцуулж байсан.
-Өнгөрсөн жил МАХН өрийн бүртгэлийг эхлүүлж, УИХ-ыг улсын төсөв, мөнгөний бодлого батлахаас өмнө ард түмнээ өргүй болгох асуудлыг дэвшүүлсэн.
-Бидний олон жил ярьсан асуудлыг өнөөдөр төрд байгаа эрхмүүд хэлж, өрийн асуудлыг шийдэх байгаа нь сайн хэрэг.
-МАН, АН-ын дарга нарт ямар ч судалгаа, тооцоо алга.
-Ерөнхийлөгч анх оффшорт байгаа мөнгийг оруулж ирж өр дарна гэсэн. Оффшороос АТГ 74 сая ам.доллар оруулж ирсэн, тэрийг юунд зарцуулсныг асуух хэрэгтэй. Эсвэл эздэд нь буцааж өгсөн үү.
-Монголын баялгийг зарж байгаад тэр дотроос жаахан мөнгөөр ахмадын зээл тэглэсэн болох нь. Хуулиас давсан шийдвэр.
-Салхитын мөнгөний ордын асуудал шүүх дээр байгаа. Бүтэхгүй тохиолдолд шүүхийг буруутгаад өнгөрөх вий.
-Буруу шийдвэрээс болж ард түмнээ шулсан бол тэр буруутай байгууллагуудаар төлүүлэх ёстой юм.
Эх сурвалж: www.zms.mn