Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн зургадугаар сард зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд байв.  Тэгвэл энэ сарын 10-нд ШЕЗ-өөс зарим Ерөнхий шүүгч, шүүгчийн бүрэн эрхийг сэргээх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.  Энэ дагуу Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Ж.Оюунтунгалаг, Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Т.Энхжаргал, Б.Нармандах нарын эрхийг сэргээжээ. АТГ-аас эдгээр шүүгчдийг шалгаад мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn