С.САРУУЛ
Айлуудад суурилуулах угаар мэдрэгч төхөөрөмж Хятадаас иржээ. Эхний ээлжинд 50 мянган ширхэг угаар мэдрэгчийг өнөөдрөөс /2019.12.29/ эхлэн айлуудад үнэгүй суурилуулах юм.
Угаар мэдрэгчийг БНХАУ-д захиалан хийлгэж байгаа бөгөөд нийтдээ 3.5 тэрбум төгрөгөөр авч байгаа аж. Стандартын шаардлага хангасан, UL сертификаттай, зайгаар ажилладаг угаарын хий хэмжигчийг дунджаар 30 ам.доллар /80 мянга/-аар худалдаалдаг. Харин манай улсын худалдааны төвд өөр хийцийн угаар мэдрэгчийг 19 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn