Т.САЙХАН

“Нийслэлийн шилдэг залуу”, “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага” шалгаруулах ёслол өнөөдөр /12.23/боллоо..

Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйл хэрэг, нийгмийн сайн үйлс, залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай ажиллаж буй ажил, хөдөлмөрийнхөө амжилтаар онцгой хувь нэмэр оруулсан 18-34 хүртэлх насны хотын иргэдийг шагнаж, урамшуулав.

  • Нийслэлийн Шилдэг залуу – М.Данзанпэрэнлэй
  • Нийслэлийн Шилдэг соён гэгээрүүлэгч залуу – Н.Бадамсүрэн
  • Нийслэлийн Шилдэг залуу уран бүтээлч – Б.Нарандэлгэр
  • Нийслэлийн Шилдэг оюунлаг залуу – Б.Чулуунпүрэв
  • Нийслэлийн Шилдэг спортлог залуу – Б.Хэрлэн
  • Нийслэлийн Шилдэг залуу зохион бүтээгч – Р.Батмөнх
  • Нийслэлийн Шилдэг хүмүүнлэгийн үйлстэн залуу – Х.Эрдэнэ
  • Нийслэлийн Шилдэг байгаль орчинд ээлтэй залуу – Ц.Дагвадорж
  • Нийслэлийн Шилдэг сайн дурын ажилтан залуу – Н.Мөнхжаргал
  • Нийслэлийн Шилдэг Төрийн захиргааны албан хаагч залуу – Ч.Энххорол нар шалгарчээ.

Харин “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч шилдэг байгууллага”-аар “Тавантолгой” ХХК, И-Март сүлжээ дэлгүүр, “Юнител” групп, TM танин мэдэхүйн телевиз, UB medee.mn цахим сайт тус тус шалгарч, өргөмжлөл хүртлээ.

Эх сурвалж:www.polit.mn