С.САРУУЛ

Авто тээврийн үндэсний төвийн нийслэл дэх салбарууд энэ сарын 19,20-ны өдрүүдэд ажиллахгүй. Тодруулбал,Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнүүд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу бүртгэгч нарт зориулсан сургалтанд хамрагдах учир тухайн өдрүүдэд ажиллахгүй гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Иймд тухайн өдрүүдэд автомашины бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй аж.

Авто тээврийн үндэсний төвийн нийслэл дэх салбарууд:

Салбар нэгжийн нэрБайршилБүртгэлийн төрөлЦагийн хуваарь
1Сүхбаатар дүүрэгАСА цирк Б корпус 2 давхартШилжилт хөдөлгөөнДаваа-Баасан 08:30-17:30
2Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооХераэкупмент групп-ийн баруун хойно/СХД техникийн хяналтийн үзлэгийн төв/Шилжилт хөдөлгөөнДаваа-Баасан 08:30-17:30
3Баянзүрх дүүргийн 8-р хорооТаван ган трейд ххк-ийн байрШилжилт хөдөлгөөн, импортДаваа-Баасан 08:30-17:30
4Баянзүрх дүүргийн 17-р хорооДа хүрээ трейд ххк-ийн байрШилжилт хөдөлгөөн, импортЛхагва-Ням 08:30-17:30
5Чингэлтэй дүүргийн 6-р хорооНисдэг машин автоүйлчилгээний төвШилжилт хөдөлгөөнДаваа-Баасан 08:30-17:30
6Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооАвто худалдааны цогцолбор НӨҮГ-ын байрШилжилт хөдөлгөөн, импортМягмар-Бямба 08:30-17:30
7Баянгол дүүргийн 3-р хорооДунд гол Уран ган компанийн байрШилжилт хөдөлгөөн, импортДаваа-Баасан 08:30-17:30
8Баянгол дүүргийнХөсөг трейд хк-ийн байрШилжилт хөдөлгөөнДаваа-Баасан 08:30-17:30

 Эх сурвалж: www.polit.mn