Т.САЙХАН
Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр /12.09/боллоо. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, эдийн засаг, нийгэм, үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий эрхмүүдийг Монгол Улсын гавьяат цолоор шагналаа.
- Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор
- “Нүүрэнтэйн илч” Төрийн бус байгууллагын дэд тэргүүн Чимэдцэрэнгийн Дашбаатар,
- “Тосон тогоо” ХХК-ийн захирал Цэвээний Өлзийтогтох нарыг,
- Ховд аймгийн Ерөнхий боловсролын II сургуулийн ахмад багш Тогмидийн Даваа,
- Дархан-Уул аймгийн Дархан дээд сургуулийн ахмад багш Мөнхөөгийн Очирбат
- Хүүхдийн “Өнөр бүл” төвийн захирал Сүхзагдын Сэнгэдорж нарыг
- “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн ахмад багш Чүлтэмийн Отгонбаярыг,
- Голомт санхүүгийн нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Данзандоржийн Баясгаланг,
- Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ахмад эмч Дамбын Нямхүүг,
- “Түмэн шувуут” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ломбын Эрхэмбаярыг,
- Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор
- Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн Түмэнбаярын Нямдоржийг,
- “Хилэм-Ост” ХХК-ийн ерөнхий захирал Бадарчийн Алтаншанд,
- Орхон аймгийн Зураач урчуудын холбооны дарга Даржаагийн Батбилэг,
- Чөлөөт уран бүтээлч Санжаагийн Баянмандах,
- Дэлхийн захирлуудын холбооны дэд ерөнхийлөгч Соёлсүрэнгийн Билэгсайхан,
- Нийслэлийн Баянгол дүүргийн Гэрлэх ёслолын ордны дарга Хорлооновын Болор-Эрдэнэ
- Төв аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга Дондовын Дунхорол,
- “Алтан алим” ХХК-ийн ерөнхий захирал Нацагийн Жаргалсайхан,
- Баян-Өлгий аймгийн “СУАТ” ХХК-ийн ерөнхий захирал Сапылгалийн Шарив,
- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын өндөр настан Анандын Рэгзэн,
- Дундговь аймгийн “Амьдрал” сонины эрхлэгч Сандагдоржийн Пүрэвсүрэн нарыг,
- Радио, телевизийн дээд сургуулийн ахмад багш Цэндийн Дагийг,
- Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургуулийн бага ангийн багш Рэгзээгийн Оюунсувд,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Жамсранжавын Оюунсүрэнг,
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны ахмад настан Алтангэрэлийн Пүрэв-Очир нарыг шагналаа.





Эх сурвалж:www.polit.mn