Т.САЙХАН

“Саарал жагсаалт”-ад орсонтой холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа.   Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан билээ.   Тухайн үед СЗХ-ны дарга С.Даваасүрэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байв.  Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өргөдлөө өгөөгүй байсан юм.  Тэгвэл саяхан УИХ-ын дарга Г.Занданшатарт  Н.Баяртсайхан  өргөдлөө өгсөн мэдээлэл байна.      МАН-ын гишүүдийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг чөлөөлөхийг дэмжиж байгаа бол Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх эсэх асуудад дээр хоёр хуваагдаад байсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn