Т.САЙХАН

ҮХЦ-ын дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан байна. Уг хүсэлтийг хэлэлцэх   хуралдааныг арваннэгдүгээр сарын 22-нд товложээ.  Тэрээр чөлөөлөгдөх хүсэлтээ  ҮХЦ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд гаргасан учраас Цэцийн даргын суудлаа өгч таарах байх .  Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүн хэвээр үлдэнэ гэсэн үг.  Зарчмын хувьд  ҮХЦ-ийн дарга, гишүүн хоёрт ялгаа бараг үгүй.   ҮХЦ-ийн гишүүн нь ч, дарга ч хэлэлцэж буй асуудалд санал хүргүүлдэг.  Тэгэхээр  Д.Одбаяр ҮХЦ-ийн дарга биш болсон ч Цэцэд байр суурь нь үлдэнэ гэсэн үг.   Тэрээр хэрэв ёсзүйгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх бол ҮХЦ-ийн гишүүнээс татгалзах хүсэлтээ УИХ-д гаргах учиртай байсан юм.  Гэсэн ч тэгсэнгүй, тэр цэцдээ үлдэхээр шийджээ.

Эх сурвалж:www.polit.mn