Т.САЙХАН
АТГ-аас өнөөдөр /11.11/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүү “ УИХ-ын гишүүнээс бүрэн эрхийнхээ хүрээнд 2019 оны долдугаар сарын 24-нд манай байгууллагад хүсэлт ирүүлсэн. Манайх наймдугаар сарын 1-нд хариуг хүргүүлсэн. Үүнд ЖДҮХС-гийн санхүүжилтэд хамрагдсан иргэн, ААН-үүд дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ББСБ, ХЗХ-той хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай холбоотой 11 иргэн, ААН байгааг тогтоож, уг ААН-үүдэд мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагуудын дансны гүйлгээнд шалгалт хийсэн. Өөрөөр хэлбэл, санхүүжилт авсан ААН-үүд дундаас 34 нь ББСБ, ХЗХ-той ямар нэгэн байдлаар холбоотой. Үүнээс 11 нь албан тушаалтантай холбоотой гэсэн үг. Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан найман тохиолдол тогтоогдсоныг шалгаж байгаа. ЖДҮХС-гаас зээл олгосон, албан эрх мэдлээ урвуулсан, бусдад давуу байдал олгосон гэдэг асуудал тусдаа шалгагдаж байгаа гэлээ. Нэр бүхий найман компанийн тухайд
- “Уран Сэлэнгэ” ХХК
- “Цагийн эрч” ХХК
- “Грийн тауэр” ХХК
- “Намжсод” ХХК
- “Цамбагарав трейд” ХХК
- “Эс Эл Эм И” ХХК
- “Жигүүрт хөсөг” ХХК
- “Тэ Бэ Эм Тэ” ХХК гэсэн ААН өндөр хүүтэй хадгаламжид бүтнээр нь болон зарим хэсгийг нь байршуулсан байсан.
Эх сурвалж:www.polit.mn