Баруун бүсийн тулгуур төв Ховд аймаг нь байгалийн өвөрмөц тогтоц, олон ястны соёлын баялаг өвдөө тулгуурлан аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлээд буй. Энэ хүрээнд “Тогтвортой, стандарттай, соёлд суурилсан аялал жуулчлал"-ыг хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Бүс нутгийн аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн удирдлагууд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй нь танилцав. Уулзалтын үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэх, дэд бүтцийг сайжруулах боломжийн талаар талууд санал солилцлоо.

Мөн оролцогчид байгальд ээлтэй амралтын цогцолбор байгуулах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэл бүхий цогц төслүүдийг танилцуулж, салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах боломжуудыг онцоллоо. Мөн аймгийн удирдлагууд төрөөс бодлого болон дэд бүтцийн дэмжлэг үзүүлэхээс гадна хувийн хэвшлийн санаачилгыг бодит ажил болгоход хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлов.

Түүнчлэн аялал жуулчлалын стратегийн ач холбогдол бүхий байршлуудад газар олголтыг оновчтой зохион байгуулах, дэд бүтэц, эрчим хүч, дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогын дэмжлэг үзүүлнэ гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 63 (7805)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn