Эмэгтэй улстөрчдийн дуу хоолой ба хэвлэл мэдээллийн оролцооны талаар хэлэлцэв
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан эмэгтэй улстөрчдийн дуу хоолой болон тэдний оролцоонд хэвлэл мэдээлэл, цахим орчны үзүүлж буй нөлөөг тодорхойлсон судалгааны үр дүнг хэлэлцсэн уулзалт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Энэ удаагийнуулзалт нь зөвхөн судалгааны тайлан танилцуулаххүрээнд хязгаарлагдсангүй, харин эмэгтэйчүүдийн улстөр дэх оролцоо, хэвлэл мэдээллийн орчин дахьтөлөөлөл, нийгмийн хандлагын огтлолцлыг олонталаас нь авч үзсэн, илүү өргөн хүрээтэй хэлэлцүүлэгболон өрнөсөнөөрөө онцлог байв.

“Эмэгтэй улстөрчдийн дуу хоолой: Хэвлэл мэдээлэл, цахим орчны нөлөөг тодорхойлох нь” сэдэвтсудалгааны тайланг Их Британи, Умард ИрландынНэгдсэн Хаант Улсын Элчин сайдын яамныдэмжлэгтэйгээр 2026 онд боловсруулж, хэвлэннийтэлсэн бөгөөд Монгол Улсад сүүлийн жилүүдэдболсон 2020 болон 2024 оны бүх шатны сонгуульд нэрдэвшсэн эмэгтэй улстөрчдийн бодит туршлага, тулгарсан сорилт, хэвлэл мэдээлэл болон цахиморчинтой харилцсан байдалд тулгуурласан гүнзгийсудалгаа болсныг улс төрч эмэгтэйчүүд онцолжбайлаа. Ялангуяа Эмэгтэйчүүдийн МанлайллынСүлжээний гишүүдийн оролцоог хамруулснаар угсудалгаа нь зөвхөн тоон мэдээлэл төдийгүй, хувь хүнийтуршлага, сэтгэлзүйн дарамт, олон нийтийн хандлагыннөлөөллийг хамарсан чанарын шинжилгээгбагтааснаараа ач холбогдолтой байлаа.

Судалгааны үр дүнгээс харахад хэвлэл мэдээлэлболон цахим орчин дахь дүрслэл, мэдээллийн өнгө аяснь эмэгтэй улстөрчдийн олон нийтийн өмнөх нэр хүнд, улмаар сонгогчдын хандлага, шийдвэрт тодорхойхэмжээгээр нөлөөлдөг нь илэрхий болсон байна. Тухайлбал, зарим тохиолдолд бодлогын асуудлаасилүүтэй хувь хүний гадаад төрх, хувийн амьдрал, жендэрийн хэвшмэл ойлголтод суурилсан мэдээлэлдавамгайлж байгааг оролцогчид онцлон дурдсан юм. Мөн цахим орчин дахь сөрөг сэтгэгдэл, дарамт шахалтнь эмэгтэй нэр дэвшигчдийн идэвх, оролцоонд бодитнөлөө үзүүлдэг тухай баримт, жишээнүүдийгхэлэлцүүлгийн үеэр дэлгэрэнгүй танилцууллаа.
Уулзалтын үеэр оролцогчид зөвхөн судалгааны үрдүнтэй танилцаад зогсохгүй, гарсан зөвлөмжүүдийгхэрхэн бодит ажил хэрэг болгох талаар идэвхтэй саналсолилцсон юм. Хэвлэл мэдээллийн байгууллагуудынтөлөөлөл мэдээллийг тэнцвэртэй, ялгаваргүй хүргэхмэргэжлийн үүргээ онцолж байсан бол улс төрийноролцогчид, эмэгтэй улстөрчид өөрсдийн туршлагадээр үндэслэн хэвлэл мэдээллийн орчинд илүүхариуцлагатай, мэдрэмжтэй хандлага шаардлагатайгилэрхийлж байв. Түүнчлэн судлаачид, иргэнийнийгмийн байгууллагуудын зүгээс жендэрийнмэдрэмжтэй сэтгүүл зүйн стандарт, зөвлөмжийгбодлогын түвшинд нэвтрүүлэх шаардлагатайгтэмдэглэв.
Ялангуяа уулзалтын нэг чухал хэсэг нь хамтын сүлжээ, харилцаа холбоог бэхжүүлэхэд чиглэж байв. Эмэгтэйулстөрчид хоорондоо туршлага солилцох, хэвлэлмэдээллийн салбарын төлөөлөлтэй шууд харилцах, ойлголцлын зөрүүг багасгах боломжийг энэ уулзалтбүрдүүлсэнд оролцогчид талархал илэрхийлэв.
“Хэвлэл мэдээллийнхэн эмэгтэй улстөрчдийн дуухоолойг хэрхэн илүү бодитой, тэнцвэртэй хүргэх вэ, харин улс төрийн оролцогчид мэдээллийн орчиндхэрхэн бэлтгэлтэй, хариуцлагатай оролцох вэ гэдэгхоёр талт асуудлыг зэрэг авч үзсэн нь хэлэлцүүлгийнүр өгөөжийг нэмэгдүүлсэн” хэмээн Хэвлэл мэдээллийнзөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа онцоллоо.
Энэхүү уулзалтыг Хэвлэл мэдээллийн зөвлөл болонЭмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээ хамтранзохион байгуулж, Их Британы элчин сайдын яам UK in Mongolia - British Embassy Ulaanbaatar дэмжинажилласан юм.
Ийнхүү энэхүү уулзалт нь эмэгтэйчүүдийн улс төр дэхоролцоог зөвхөн тоон үзүүлэлтээр бус, чанарынтүвшинд ойлгож, тэдний дуу хоолойг хэвлэл мэдээлэл, цахим орчинд хэрхэн шударга, тэнцвэртэй, ялгаваргүйхүргэх вэ гэдэг асуудлыг бодитойгоор хөндөн тавьсанчухал арга хэмжээ болж өндөрлөв. Цаашид энэчиглэлээр судалгаа, хэлэлцүүлэг, хамтын ажиллагаагөргөжүүлснээр бодит өөрчлөлтөд хүрэх эсэх ньоролцогч талуудын дараагийн алхмаас хамаарахыгоролцогчид онцоллоо гэж Хэвлэл мэдээллийнзөвлөлөөс мэдээлэв.
Эх сурвалж: zms.mn