Б.Тамир
ХУД-ийн XIV хороонд байрлах Сургууль, цэцэрлэгийн цогцолборын гүний худгийн хангамжийн системийн усанд МХЕГ-аас шинжилгээ хийжээ.Шинжилгээгээр гэдэсний бүлгийн нян илэрсэн, бичил биетний ерөнхий тоо стандартад заасан хэмжээнээс 2,1 дахин их гарсан тул Зөрчлийн хэрэг нээн ХУД-ын Прокурорын тогтоолоор хэсгийн усан хангамжийн үйл ажиллагааг зогсоосон байна.