Ө.Ами

Зургаа  дахь  удаагийн парламентын  сонгуулийн дүн эцэслэн гараагүй ч урьдчилсан мэдээнүүд гарсаар байна.  Харамсалтай  нь  МАН, АН-ынхан “Манай  намынхан  олонхи  болжээ” гэсэн мэдэгдлийг хоёулаа зэрэг хийж   иргэдийн толгойг эргүүлээд  буй юм. МАН-ын УИХ дахь  бүлгийн  дарга Ө.Энхтүвшин  өчигдөр  шөнө  мэдээлэхдээ “26 тойргийн  хорооноос  сугалааны  зарчмаар хоёр  хэсгийн хороог сонгон  авч гар  аргаар хяналтын  тооллого  явуулна”  гэсэн.  Сүүлдээ  татвар төлөгчдийн хэдэн тэрбум төгрөгөөр авсан автомат  машинд  итгэх хэцүү  байна. Бараг бүгдийг  нь  гар  аргаар дахин  тоолно  гэх нь  холгүй болсон  юм. Яг  одоогоор  СЕХ  учир битүүлэг  байдлаар  таг  чиг  боллоо. Хэсгийн  хороодоос дүнгээ тойрог  руу  таталгүй хүлээлгэсэн  нь МАН гар аргын луйвар  хийхэд  бэлдэж байна гэж хардахаас өөр  аргагүй  байдалд  хүргэж буй  юм.  Сонгуулийн дүнг  хүлээн  зөвшөөрөх улс төрийн соёл эрх баригч  МАН-д  өнөөг хүртэл төлөвшөөгүй байна.