С.САРУУЛ
АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тэднийг Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг прокурорт яллах саналтайгаар шилжүүлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn