О.ЧУЛУУТ

Цас хялмаалж, гадаа, гэртгүй шуурсан амрал­тын өдрүүдэд иргэд тух ал­дан бухимдсаар л. Буурал Э.Бат-Үүл “Монго­лын цас бусад улсынхаас өөр биш” хэмээн НИТХ-ын чуулган дээр ажилт­нуу­даа загнангаа заавар­лаж, та­нин мэдэхүйн ча­нар­тай мэдээлэл хийж байсныг телевизээр үзсэн минь санаанд буув. Тэр­бээр ингэж ёжилсны учир нь дүүрэг бүрт нэг ширх­гийг нийлүүлсэн цас цэ­вэр­лэгч Япон машиныг ТҮК-ийн­хан горимоор нь ажил­луулж чадалгүй сул зог­соосон юм байх. Тэ­рээр, “Цас ид орж, бударч бай­хад нь зориулалтын ма­шинаар замыг шүүр­дэж, цэвэрлэдэг техноло­ги­той юм. Гэтэл  манайхан хэ­зээ хойно нь, дагтарш­сан цасыг өнөөхөөр цэ­вэр­лүүлэх гэж дайраад л. Бүтэхгүй нь ойлгомжтой. Олон сая төгрөгийн үнэтэй машинтай байж дахин тех­ник, хэрэгсэл нэхэж тө­сөв шаардаад л. Хотод цас ороод цэвэрлэхгүй удаж, дагтаршхаараа та на­рын хэлээр “монгол цас” болж байгаа юм” хэ­мээн томорч суусныг са­нав.

Цасыг оронгуут л цэ­вэр­лэдэг жишиг хотын мээ­рийг сольж, ТҮК-иу­дын ажлыг хянан шалгаад ч өөрчлөгдсөнгүй, хөөр­хий. Цас лавсайгаад уда­хаа­раа дагтаршаад таны хэлдгээр өнөөх “монгол цас” болчихлоо доо, Үүл дар­га аа. Эрүүл, аюулгүй ор­чинд амьдрах иргэний эрх энэ мэтээр ойр, зуур­хан газарт хэрэгжихгүй боло­хоор цаашаа ахиж саг­суурч олон сайхан том мө­рөөдөл яриад дэмий биз дээ. Цонхны цаанаас мо­дон чихэр долоолгохтой ижил юм болох байх шүү.

Портер дээр тусгай машин суурилуулж давс цацахаар болсон. Өнөө хэр тэр ажлыг хотын иргэд үзсэн­гүй. Машинтай нь зам дээр гулгаад л. Явган нь мөсөн гулгуурын тал­байд ирсэн юм шиг тэшээд л байх уу?