Б.Намуунтамир

Энэ сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө буюу баасан гарагийн шөнө угаарын хийнд хордсон гэх дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, нийт 28 иргэн эмнэлгийн тусламж авсан ч дөрвөн иргэн амь насаа алдсан байна. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр нийт угаарт хордсон хүний тоо 35 болсон гэх мэдээлэл байна. Үүний талаарЭХЭМҮТ-өөс мэдээлэл өглөө.

ЭХЭМҮТ-ийн хандалт, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж “Энэ сарын 2-3 нд шилжих шөнөөс эхлэн хүүхэд ЭХЭМҮТ-д, харин насанд хүрсэн иргэд Цэргийн төв эмнэлгийн ХЯТҮТ-д нийт 28 хүн эмчлүүлээд, гарсан. Хоёр хүүхэдЭХЭМҮТ-дтаван хүн ХЯТҮТ-д эмчлүүлж байна. 16 настай хүүхдийн биеийн байдал маш  хүнд байна. Ирсэн хүмүүс бүгд ижил нэг шинж тэмдэгтэй ирсэн. Угаарын хордлоготой ирсэн. Тэдгээр иргэд шахмал түлшний угаараас хордсон гэх өгүүлэмжийг өгч байгаа. Дандаа үүрээр, шөнийн цагаар иргэд угаартан эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Эмч нар бид дүгнэлт өгч чадахгүй. Гэхдээ зуухаа буруу ашигласнаас, болсон гэж бодож байна. Гэхдээ техникээс болсон уу, нүүрснээс болсон уу гэдгийг мэргэжлийн байгууллага шалгаж, нэгдсэн дүгнэлт гаргах байх. Хэвтэн эмчлүүлсэн хүмүүс хордлого тайлуулах эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn