С.САРУУЛ
Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш бага насны хүүхдүүдийг дээрэмдэх хэрэг эрс нэмэгджээ.Тодруулбал, есдүгээр сар гарснаас хойш бүртгэгдсэн дээрмийн хохирогчид дандаа Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Сурагчдын гар утас, цүнх, эд зүйлсийг дээрэмдсэн дуудлага мэдээлэл цөөнгүй бүртгэгдсэн байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ хараа хяналтгүй ганцааранг нь явуулахгүй байхыг сэрэмжлүүлэв.
Харин наймдугаар сард нийслэлийн хэмжээнд 600 гаруй дээрэмдэх гэмт хэрэг бүртгэгджээ.
Эх сурвалж: www.polit.mn