Энэ сарын 23-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн төв /ЭХЭМТ/-д япон эмч нар зүрхний гажиг өвчтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж эмчилнэ гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас, twitter,  facebook-ээр цацагдсан билээ. Энэ мэдээлэл нь ташаа болохыг  “Хариу нэхээгүй үйлс” ТББ-аас мэдэгдлээ.

“Хариу нэхээгүй үйлс”-ийнхэн японы “НSP” ТББ хамтран сайн үйлсийн ажил хийдэг аж. Тэд энэ сарын 21-27-нд японоос эмчилгээний баг авчран өмнө нь сонгосон зүрхний гажигтай 30 хүүхдэд эмчилгээ, оношлогоо хийх аж. Энэ үйлчилгээнд бүх хүүхдийг хамруулах боломжгүй аж.  Үүнийг зүрхний гажигтай бүх хүүхэд эмчилгээ хийх нь гэж ташаа мэдээлэл тарсныг тэд далрууллаа.      

 ЭХЭМТ-ийн хүүхдийн зүрх судасны тасагтай хамтранажилладаг аж. Тэд зүрх судасны төрөлхийн гажиг өвчтэй хүүхдүүдийг 11 дэх жилдээ эмчилж байгаа юм байна.

Одоогоор эднийх 2400 орчим хүүхдэд үзлэг оношлогоо хийж, 330 гаруй хүүхдийн зүрхний цоорхойг бөглөх мэс засал хийжээ. Энэхүү сайн дурын үйл ажиллагааныхаа хүрээнд жил бүрийн тав, долдугаар сард оношлогооны баг монголд ирж хот болон хөдөө орон нутгаар явж зүрх судасны төрөлхийн гажиг өвчтэй хүүхдийг оношилж, шаардлагатай бол  эмчилдэг аж.  

Тэдний сайн санааны үйл ажиллагааг нь дэмжсэн нэг залуу туслах гэхдээ дээрх мэдээллийг нягтлалгүй цацсан гэдгээ хүлээжээ. Дээрх мэдээлэл нь хөдөө орон нутагт байгаа хүмүүст хүрч зардал мөнгө зарцуулаад хот руу ирэх вий хэмээн сэрэмжлэн  энэхүү мэдээллийг хийж байна хэмээн тус ТББ-ын гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэллээ.Зүрхний цоорхой бөглөх мэс засал нь 10-15 мянган ам.долларын өртөгтэй байдаг ба японы ТББ-аас бүх зардлыг нь санхүүжүүлдэг юм байна.