
Энэ талаарх мэдээллийг Сонгионхайрхан дүүргийн МАХН-ын нэр дэвшигчид өгсөн юм. Сонгинохайрхан дүүргийн МАН-ын нэр дэвшигч 19 Засаг даргыг газрын наймаагаар хөлжсөн хэмээн нийгэмд тарсан мэдээллийг АТГ-ынхан шалгах хэрэгтэй хэмээн тэд мэдэгдсэн юм.
Сонгионхайрхан дүүргийн МАХН-ын дэд дарга М.Бизаагундаа , “Нийслэл хотын маань хөгжил цэцэглэлт бидний амьдарч байгаа хорооны хөгжлөөс эхтэй. Таны, миний амьдарч байгаа хороо амгалан тайван, гудамж маань гэрэл гэгээтэй, хог шороогүй, байвал ядуу ч гэсэн бидний өдөр тутам тулгамдаж байдаг асуудлуудаас ядаж л бага ч гэсэн нимгэрэх юм.
Төрийн үйлчилгээг түмэн олонд хүргэх анхан шатны нэгж болох хороо МАН-ын эрхтэн дархтны гар хөлд хувьчлагдаж очоод даруй 22 жил боллоо. Хорооны Засаг дарга хэмээх энэ эрхэм хорооны нийт иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах, үүргээ умартаж тойрон хүрээлэгч, цөөхөн хүмүүсийнхээ төлөө ажилласаар ирсэнийг бид мэднэ.
Хорооны Засаг даргын сонгуулийг хуйвалдан, луйвардаж авах хорт технологидоо мэргэшсэн хэсэг бүлэг нөхдийг Орон нутгийн сонгуульд оролцуулж дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болгох, цаашлаад өөрсдийн зөөлөн суудлаа улам баталгаажуулахаар улайрч эхэллээ.
Орон нутгийн сонгуульд хуучин хорт технологио хэрэглэж гарах болов уу гэж горьдсон 19 хорооны “Хорчин” овогтой /Дүүргийг завхаруулсан увайгүй удирдлагуудын гар хөл болсон/ хорооны Засаг дарга танд ичих нүүргүйгээр гэнэт хайр зарлаж дуудаж уулзах вий. Хүнээр дамжуулж элдэв худал зүйл амлаж “амьдралын чинь үлдэх насыг, үр хүүхэдтэй чинь даая” гэх нь холгүй саймшрах болсныг анхаарч сэрэмжтэй байгаарай байна. Уг нь өөрийгөө яая даа гэж байж, хор найруулахаас өөр зүйл хийж чадахгүй тэд. Хорооны Засаг даргын ажлаа нь татчих вий, тэгвэл өнгөрлөө шүү” хэмээн эмээхдээ вэд юу ч амлаж мэднэ.
Тэдний үгэнд та итгэж байгаа юм шиг сонсоод “Урьд нь яагаад хийгээгүй мөн хийх гэж оролдож байгаагүй юм бол” гэж асуугаарай. Мөнгө төгрөг, бэлэг сэлт өгвөл Монгол хүн байна даа гэж авчихаад энэ удаа сонголтоо өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, амьдарч байгаа орчиноо сайжруулахын төлөө, хорооны “хорчдоосоо” салахын төлөө “Сонголтоо та өөртөө үлдээгээрэй” гэж тэд уриаллаа. Тэдний нэрийг барин аль нэг газраас дараах мэдээллийг тарааж байгаа аж. МАХН-ынхан тэрхүү мэдээллийг тараагаагүй хэдий ч үнэн юм бичсэн байна лээ хэмээн сэтгүүлчдэд тэрхүү мэдээллээ хүргэлээ.

