С.САРУУЛ
Өнгөрсөн намар Завхан аймгаас Улаанбаатар хот руу иргэн Б 68 ширхэг тарвага, 150 ширхэг загас тээвэрлэсэн зөрчил гарсан. Тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулиар 28.400.000 төгрөгийн нөхөн төлбөр тогтоож, 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг. Тэгвэл Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор 68 тарваганд ногдуулсан 23.300.000 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан байна. Харин Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх уг асуудлыг хэлэлцэж иргэн Б-ээс байгаль орчинд учирсан хохирлын 21.710.000 төгрөгийг нөхөн төлүүлж, 300.000 төгрөгөөр торгосон улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Эх сурвалж: www.polit.mn