УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Г.Уянга тойрогтоо нэгээр ялалт байгуулсан тухай сонгуулийн санал тоолох үеэс эхлэн дуулдав. Хачирхалтай нь, санал тоолох сүүлийн машинаар түүний нэр хойш ухарч хоёр, гуравт орж буй гэнэ. Энэ талаар өөрөөс нь тодруулахад “Одоохондоо би тойрогтоо нэгээр явж байна. Гэхдээ бусад намууд булхай луйвраа хийж миний нэрийг хойш татахыг үгүйсгэхгүй. Ийм байж болохгүй. Ер нь нөхцөл байдалд дүгнэлт хийхэд МАН, АН-ынхан сонгуулийн шийдвэр гараагүй байхад Чингэлтэй дүүргээс “Манай нам яллаа” мэдэгдэл хийж байгаа нь зохисгүй үйлдэл. Санал тоолох ажиллагаа үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.