С.САРУУЛ
Түүхий нүүрс хот руу оруулах, түлэхийг Засгийн газраас хориглосон. Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Засгийн газрын “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 15-р хороонд байрлах “Дорнын Илч” ХХК түүхий нүүрс түлж байсныг шалгаж торгожээ. Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгах албан даалгавар хүргүүлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn