Б.ЗАЯА

“Номин” ху­дал­дааны төвийнхөн үнийн төө­рөгдөл үүсгэж буй талаар иргэдээс гом­дол иржээ. Үүний дагуу ШӨХТГ-ынхан тус худалдааны тө­вийг шал­­гасан байна. Тэд ху­далдан авагч­дад зо­риулсан үнийн мэдээллээ төөрөг­дүүлж бо­лохуйцаар тавь­даг нь тог­тоогд­жээ. Барааны үнийн мэ­дээ­лэлд бөөний үнийг то­моор тавьж, шир­хэгийн ба­рааны үнийг жижиг тавь­даг нь хэ­рэглэгчдэд төө­рөгдөл үүс­гэдэг аж. Хэрэглэгчид бөө­ний үнийг анзааран ба­раа­гаа авдаг ч кассан дээр жижиг­лэнгийн үнэ нь гарч ирдэг тул худалдан ава­хаас арга­гүйд хүргэдэг бай­на.

Уг худалдааны тө­вийнхөн энэ төрлийн зөрчил удаа дараа гаргасан тул ШӨХТГ-аас энэ сарын 1 гэхэд зөрч­лөө арилгах шаард­лага хүр­гүүлсэн ч цаг хугацаа давчуу хэмээн нэг сараар сунгахыг хүсчээ. Тиймээс ирэх сарын 1 гэхэд “Номин” худал­даа­ны тө­вийн бүх салбарын­хан үнийн төөрөгдлөө арил­гах үүрэг авав. Үнийн мэ­дээлэлд том, жи­жиг харьцаа гарахгүй бө­гөөд ижил хэмжээнд бичиг­дэх ёстой гэнэ.