Ховдын тойрогт МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн АНАТХ-ний тэргүүн Д.Батцогт, МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар ялалт байгуулсан нь тодорхой болжээ. Ховдод ямар нэгэн будлиан хэл ам гараагүй, иргэд өөрсдийн сонголтоо хийсэн гэж ажиглагчид үзсэн байна. Энэ тойргийнхон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг илүүтэй дэмжиж байгаа учраас намын жагсаалтад ч нэлээд дээгүүр гарах болов уу гэсэн таамаг байна. Д.Батцогтын сонгуулийн штабтай холбогдоход “Манай нэр дэвшигч тасархай гарлаа. Саналаа өгсөн нийт сонгогчиддоо баярлалаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.