Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.  Тэгвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбатыг АНУ-аас орогнол хүссэн гэх мэдээлэл байгаа юм.   Түүнчлэн прокурорын байгууллагаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нарыг цагдан хорих хүсэлтээ Чингэлтэй дүүргийн шүүхэд хүргүүлжээ. Шүүх цагдан хорих хүсэлтийг хэлэлцээд  хорих шийдвэр гаргасан байна.  Тэднийг 30 хоног цагдан хорихоор болсон гэх мэдээлэл байна.

Эх сурвалж:www.polit.mn