Ч.ЗОТОЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.

Ерөнхийлөгчийн зарлигт  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн  17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй” хэмээн дурдсан юм. Эдгээр шүүгчийг гурван төрлийн гэмт хэрэгт холбоотой гэдгийг холбогдох байгууллагууд тогтоосон гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн. Олон нийтэд тарсан мэдээллээр нэг шүүгч 8-9 сая ам.долларын авлига авсан,  нийтдээ 122 сая ам.долларын хэргийн сэжүүр сөхөгдсөн гэлцэж байна. Одоогийн байдлаар нэр бүхий гурван шүүгчийг баривчлан хорьсон. Үлдсэнээс нь  тайлбар мэдүүлэг авч байгаа гэсэн мэдээлэл байгаа ч АТГ тодорхой хариулт өгсөнгүй.

Эрх нь түдгэлзсэн 17 шүүгчийн нэрсийн жагсаалт:

  • Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  • Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  • Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
  • Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  • Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
  • Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
  • Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  • Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  • Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  • Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
  • П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
  • С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  • Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  • Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  • С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  • Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  • П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn