Э.СОЛОНГО

 

Шонхор шувууг үн­дэс­­ний бахархал болгох ёс­лол өчигдөр Бөхийн өр­гөөнд боллоо. Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан зохио­сон “Монголын бахархал” хүчит бөхийн барилдааны үеэр шонхор шувууг үн­дэсний бахархал болгох тухай Засгийн газрын тогтоолыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл унш­лаа. Тэрээр шонхрыг Монгол түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгалиа хайрлах бэл­гэдэл болгож буйг он­цолсон юм.

Ёслолын арга хэм­жээний үеэр шонхор нисгэж, “Аварга” дээд сургуулийн Үндэсний бөхийн ангийн оюутнууд бөхийн дэвээ, шавааг шонхрын дэвэл­тээр дэвж сонирхуулсан юм.