
Д.Сүрэн
УИХ-аас энэ сарын 8-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан арваннэгдүгээр сарын 14-нийг “Их эзэн Чингис хааны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж, бүх нийтээр амрахаар хуульчилсан. Энэхүү үйл явдалтай холбогдуулан Замын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Жаргалсайханаас зарим зүйлийг тодруулахад, УИХ-аас баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу энэ сарын 14-нд бүх нийтээр амарна. Хуулиар амралтын өдөр гэж заасан учраас авто машиныг улсын дугаараар нь хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулдаг журам үйлчлэхгүй гэв.