С.САРУУЛ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-р ангид хоригдож байсан этгээд өчигдөр 19:00 цагийн үед /2019.06.19/ оргосныг мэдээлсэн. Тэгвэл энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон өнгөрсөн тавдугаар сарын 03-наас хойш яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр өчигдөр 19:00 цагийн үед оргосон. Эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. 461-дүгээр ангид албаны дотоод шалгалт явуулж байгаа бөгөөд баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгана” гэлээ. С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, өмнө гурван удаагийн ял шийтгэгдэж байсан. Энэ удаад бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт яллагдагчаар татагдаад байжээ.
Эх сурвалж: www.polit.mn