Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг албан ёсоор зарлаагүй байна. Хэвлэлийн төлөөлөгчийнх нь мэдээлснээр зарим хэсгийн хорооны дүн мэдээ ирээгүй байгаа аж. Бүх тойргийн хорооноос мэдээлэл ирсний дараа албан ёсны мэдээлэл хийх юм байна. Сонгуулийн ерөнхий хорооны гадаа сэтгүүлчид, гадаадын ажиглагчид, бие даагч, зарим улс төрийн намын төлөөллүүд сонгуулийн дүн мэдээг хүлээж байна. Мөн улс төрийн нам, эвслээс зарим хэсгийн хорооны саналын хуудсыг гараар давхар тоолох шаардлага тавьсан. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хороо албан ёсны тайлбар хийгээгүй байна.