О.ЧУЛУУТ

 

Хотын захиргаа болон Захирагчийн ажлын алба 1000 гаруй албан хаагчтай.  Тэдэнд тусгай автобусаар үйлчилдэг болжээ. Улаан­баатар хотын автозамын ачааллыг бууруулах гэж ийм үйлчилгээг арваннэг­дүгээр сарын 9-нөөс эх­лүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 1000 гаруй албан хаагчдын тал хувь нь энэ автобусаар үйлч­лүүлдэг болжээ. “Ажилч­дад нэгд­сэн авто­бу­саар үйлчилж байгаа нь хувийн маши­наар хө­дөл­гөөнд оролцуу­лалгүй, за­мын ачаалал болон агаа­рын бохирдлыг бууруу­ла­хад хувь нэмрээ оруулж, бусад байгуул­лагад үлгэр дууриал бол­но” гэж Хотын дарга үз­жээ. Нэг та­лаас энэ сай­хан шийдэл. Харин нөгөө талаараа ца­лин­тай, ор­лого­той, хотын төвд дий­лэнх нь аж төрдөг албан хаагчдаас илүү за­хын хо­роол­лын дунд сур­гуу­лийн сурагчдад энэ унаа­гаа өгсөн бол илүү оновч­той шийдвэр болох байлаа.

Хотын төвийн тохилог сууцанд амьдардаг төрийн албан хаагчид нийтийн тээв­рээр зорчихоор нэр хүнд нь унах гээд байна уу. Тэгвэл нийтийн тээврээс ичигсэд төрд ажиллах хэ­рэг­тэй юу. Эсвэл тэд ний­тийн тээврийн үйлчилгээг нэг их ойшоохгүй байна гэж ойлгох уу. Нийс­лэ­лийн ИТХ-ын чуулган дээр “Хотоос зайдуу, суурьш­мал газарт автобус явуулж өгөөч. Нусаа гоо­жуул­сан хэдэн хүүхэд сур­гуульдаа явж, ирэх гэж хөл­дөх нь” гэж халаглаж байсан төлөөлөгчдийн үгийг давтан сануулъя. Тат­вар төлөгчдийн мөнгө ийм байдлаар Хотын за­хир­­гааныхны тал хувь нь ч сайшаагаагүй ажлын зардал болсонд харамс­маар. Нүдээ олоогүй энэ аж­лыг хэрэгтэй газар нь хэрэгжүүлээч гэж Улаан­баа­тар хотын захирагч Э.Бат-Үүлээс хүсэх төлөө­лөгч олон байна.