Б.НАМУУНТАМИР
Замын-Үүд дэх Автозамын шалган нэвтрүүлэх боомтын суудлын автомашины гаалийн хяналтын бүсийнхэн “Декстрометорфан“ гэдэг тайвшруулах болон сэргээх үйлчилгээтэй бодисыг монгол руу оруулах гэсэн үйлдлийг илрүүлжээ. Тодруулбал Монгол Улсын иргэн А. 2019 оны зургадугаар сарын 2-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Монгол улс руу зорчихдоо нэг кг орчим тайвшруулах болон сэргээх үйлчилгээтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Энэ хэргийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.
Эх сурвалж:www.polit.mn