Д.Сүрэн

2012 оны Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН, АН-аас нэр дэвшигчид зөвхөн намын бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөнө гэж МАН-аас нэр дэвшиж байгаа 41 нэр дэвшигчид бид ойлгож байсан. Гэтэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн С.Эрдэнийн ойрын төрөл, садангийн олон хүн нэр дэвшиж буй таваал мэдээлэл хийлээ.
Тэд, “МАН-аас ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 70-аас дээш хувь нь 40-оос доош насны, анх удаа нэр дэвшиж байгаа залуучууд. 30 хувь нь эмэгтэйчүүд. Манай намын бодлого ахмад, дунд, залуу үеийн төлөөллийг бүрэн багтаасан, Баянгол дүүргийн МАН бүрэн шинэчлэгдсэн залуучууд нэр дэвшиж, АН-тай намын бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө шударга өрсөлдөхийг зорьсон. УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр, хүү, охин, хүргэн, бэр, бие хамгаалагч, туслах гэсэн 12 хүн сонгуульд АН-аас нэр дэвшсэнийг хараад АН-тай намын бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх гээд байна уу, эсхүл түүний гэр бүлийн бодлого, мөрийн хөтөлбөртэй өрсөлдөх гэв үү? Дүүргийн хөгжлийг ИТ-д тодорхойлох уу, С.Эрдэнийн гэр бүл тодорхойлох гэдэг асуудал гарч ирж байна.
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу сонгуулийн үндсэн зарчим нь “...чөлөөтэй, тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр” гэсэн үндэслэл байдаг. Гэтэл тэгш эрхийн зарчим алдагдаж Баянгол дүүргийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ улс төрийн соёл, ёс суртахуун, ёс зүйг үл ойшоон эхнэр, хүүхдүүд, хүргэн зэрэг хамаатан садан, тойрон хүрээлэгчдээ нэр дэвшүүлж байгаа нь АН үнэхээр боловсон хүчингүй нам юмуу, эсхүл АН шинэчлэгдэж чаддаггүй, гэр бүлийн, олигархийн нам юмуу гэсэн эргэлзээ төрүүлж байна.
Төрийн албыг төрлийн алба болгож байгаа, иргэдийн хурлыг С.Эрдэнийн гэр бүлийн төлөөлөл болгох гээд байгаа, дүүргийн хөгжил биш, гэр бүлийн хөгжлийг ярих гэж байгаа С.Эрдэнийн ойрын төрлийн АН-аас ДИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн 12 нэр дэвшигчийг дүүргийн ИТХ-ын сонгуульд дэвшүүлсэн бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө мэтгэлцье гэж урьж байна.
Бид дүүргээ хэрхэн хөгжүүлэх, харин та бүхэн гэр бүлээрээ хөлжих өө ярих уу, Дүүргийнхээ хөгжил, шинэчлэлийн төлөө мөрийн хөтөлбөрөөрөө уралдах талаар энэ сарын 19-нд иргэдийн өмнө мэтгэлцэхийг урьж байна.
Бид улс төрийн соёлтой, ёс зүйтэй залуус. Бид мэтгэлцээнд бэлдэх хугацаа С.Эрдэнийн гэр бүлд олгож байна. Мэтгэлцээнийг Линколин VS Дугласын зарчмаар явуулна” хэмээн ярилаа. С.Эрдэнийн хүмүүстэй халз мэтгэлцэх нэр дэвшигчдийн жагсаалтыг харна уу.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД
|
№ |
Монгол Ардын Намаас нэр дэвшигчид
|
|
С.Эрдэнийн юу болох |
Хороо |
|
1 |
Б.Батзориг
|
VS |
Эхнэр |
20-р хороо |
|
2 |
Ж.Ган-Эрдэнэ
|
VS |
Охин |
Жагсаалт |
|
3 |
У.Мягмарсүрэн
|
VS |
Эгчийн дүү |
22-р хороо |
|
4 |
Л.Алтантуяа
|
VS |
Дүү |
9-р хороо |
|
5 |
О.Түвшин
|
VS |
Хүргэн |
2-р хороо |
|
6 |
Д.Очирсүм
|
VS |
Гурван тамир Ажилтан |
5-р хороо |
|
7 |
Б.Сэмжидмаа
|
VS |
Хүү |
8-р хороо |
|
8 |
Д.Уранбилэг
|
VS |
Гурван тамир Ресепшин |
Жагсаалт |
|
9 |
Д.Зоригт
|
VS |
Гурван тамир сургуулийн багш |
13-р хороо |
|
10 |
Ж.Батсайхан |
VS |
Аавын дүүгийн хүүхэд |
Жагсаалт |
|
11 |
Д.Сүхбаатар |
VS |
Дүүгийн хүүхэд |
Жагсаалт |
|
12 |
Б.Амгалан
|
VS |
УИХ-ын гишүүний Бие төлөөлөгч |
3-р хороо |