Орхон аймгийн хоёр мандатыг МАХН-МҮАН-ын “Шударга ёс”эвслээс нэр дэвшсэн Л.Цог, МАН-аас нэр дэвшсэн О.Содбилэг нар авчээ. Энэ дүнг АН өнөө өглөө мэдээлэл хийхдээ өгсөн байна. Ардчилсан нам ийнхүү хүлээн зөвшөөрч дээрх дүнг сайтдаа байршуулсныг бодоход ялалт маргаангүй бололтой. Хүн ам олонтой, өрсөлдөгчид ч хүчтэй Орхон, Дархан-Уул зэрэг аймагт МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл нам, эвслийн жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна.