С.САРУУЛ
Бага насны хүүхэд хүчирхийлдэг, зодож тамладаг хэрэгтнүүд олширч байгаа нь олон нийтийн сэтгэлийг зовоож байна. 2018 онд л гэхэд 519 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдэж 487 хүн хохирчээ. Үүний 238 нь хүүхэд байгаа гэх харамсалтай мэдээлэл байна. Тэгвэл сүүлийн үед хүүхэд хүчирхийлэгчдэд оноох ял, эцэг эхчүүдийн хариуцлагыг өндөржүүлэхээр санал санаачлагууд гарсаар байна. Тухайлбал, УИХ дахь Эмэгтэй гишүүд хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг бүх насаар нь хорьж ялыг чангатгах өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулахаар ажиллаж эхэлжээ.
Мөн зарим эрэгтэй гишүүд хүүхдээ хайхардаггүй, хариуцлагагүй эцэг эхчүүдтэй холбоотой асуудлыг хөнджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал “Эхнэр хүүхдээ хаяад ичих ч үгүй алга болдог гарууд зөндөө бий. Амин хувиа хичээсэн энэ үзэл хаанаас олдсон бэ. Хүүхдийн хүчирхийллийг өнөөдрийн түвшинд аваачиж байгаа нь гэр бүл болж тоглож байгаа эцэг, эх хоёртой нь холбоотой. Миний бие гэр бүл салвал тэтгэмжээ орлоготой нь дүйцүүлж олгох хуулийн төсөл санаачилан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn