Ардчилсан нам ялалтаа зарласан даруйдаа нэгдүгээр тойрогт манай нэр дэвшигчид болох УИХ-ын гишүүн Н.Батбаяр, дэд сайд асан Б.Болор нар яллаа хэмээн мэдээлсэн. Гэтэл Ардын намынхан мөн л манай намын нэр дэвшигчид болох Ж.Мөнхбат, Ё.Баатархуяг нар ялалт байгууллаа хэмээн зарлах боллоо. Уг нь Архангай аймаг хоёр мандаттай, хоёр л ялагчтай байх ёстой. Гэтэл Ардын нам, МАН-ын аль аль нь энэ тойрогт ялсан хэмээн итгэл төгс мэдээлэх болов. Уг нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Н.Удвал, Б.Цогтгэрэл нарын ч рейтинг өндөр байсан юм. Тэгэхээр намуудын аль ялагчид нь итгэх вэ?