С.САРУУЛ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар /2019.04.25/  төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хянах Түр хороо байгууллаа.  Хэлэлцүүлгийн эхэнд асуулт асууж, хариулт авсны эцэст УИХ-ын гишүүдийн 88.6 хувийн саналаар Түр хороо байгуулахаар болов.

Түр хороог

  1. Ж.Батзандан
  2. Н.Энхболд
  3. Х.Нямбаатар
  4. Я.Санжмятав
  5. Ц.Нямдорж
  6. А.Сүхбат
  7. Ө.Энхтүвшин гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо.

Тус Түр хороо Олон улсын Парламентын холбооны Удирдах зөвлөлөөс С.Зоригийн хэрэгтэй холбоотой ирсэн албан бичгийг судалж, уг хэргийн явцад эрүүдэн шүүсэн, хууль зөрчсөн эсэхийг тогтоох юм.

Эх сурвалж: www.zms.mn